ҮР ДҮН: 7761-7770 ХҮРТЭЛ / НИЙТ: 7862

Жагсаал суултад шилжлээ

Хөдөө орон нутгаас ирсэн иргэд болон нийслэлээс оролцож буй жагсаалд оролцогчид суултад шилжихээр боллоо.

Робот тулаанчдын тэмцээн

Японы нийслэлд болдог робот тулаанчдын 17 дахь тэмцээнд Японы төдийгүй Хятад, БНСУ-ын зохион бүтээгчид оролцжээ. Нийт 46 багийн төмөр “тамирчид” энэ тэмцээнд оролцож түрүүлсэн роботын баг нь 11 мянга орчим ам.долларын шагнал авах юм.

НҮБ-аас Монгол Улсад дараах тусламж үзүүлжээ

Монгол Улсад тохиолдоод буй зудад өртсөн 507.000 гаруй иргэнд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх, зудын хохирлыг бууруулахад зориулж НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас дараах мөнгийг НҮБ-ын холбогдох хөтөлбөр, санд шилжүүлсэн байна.

Goldman Sachs: Биднийг бүү буруутга

Санхүүгийн хямралд гүйцэтгэсэн үүргийнх нь тухай шуугианы хариуд “Goldman Sachs”: Бид ямар ч буруугүй. Өчүүхэн ч буруугүй гэж мэдэгдлээ.

Их Британийн үйлдвэрлэл сүүлийн 15 жилийн рекордоо эвдлээ

Гуравдугаар сарын дүнг үзвэл Их Британийн аж үйлдвэрийн салбар сүүлийн 15 жилд байгаагүй хурдтай өслөө гэж “BBC” агентлаг мэдээллээ. Худалдан авах удирдлагын индекс хоёрдугаар сард 56.5 байсан бол гуравдугаар сард 57.2 болсон нь эдийн засагчдын хүлээж байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Далайн дээрэмчинг барилаа

“Seychelles”-ын ойролцоо АНУ-ын Тэнгисийн хүчний хөлөг далайн таван дээрэмчинг барилаа. Сомалийн далайн дээрэмчид ойрхон явж байсан хөлөг онгоц руу гал нээгээд, удахгүй тэднийг барьцаалан олон сая долларын ашиг олох болно гэж бодож байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж