Өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хийгээд, хууль бусаар дүүргийн Ардчилсан намын даргын алба хашиж байгаа Б.Батбаатар нарын үйлдлийг эсэргүүцэн, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд суулт зарласан бөгөөд тэдний тэмцэл өнөөдөр ч үргэлжилж байна.