ҮР ДҮН: 7501-7510 ХҮРТЭЛ / НИЙТ: 7862

Эр зоригт иргэдийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, үер усны болон галын аюулаас эрдэнэт хүний амийг аварч, эр зориг, авхаалж самбаа гарган иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Г.Батмагнай, ХУД-ийн иргэн С.Батбуян, Завхан аймгийн Улиастай сумын иргэн Э.Дашдаваа, ХУД-ийн иргэн Б.Цэдэнсодном, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан нарыг “Шударга журам” медалиар шагналаа.

Глен Жонсон “Реал Мадрид” ирэх үү?

“Реал Мадрид” багийн шинэ менежер Моуриньо “Ливерпуль” клуб руу хамгаалагч Глен Жонсоныг авах 15 сая паундын саналыг илгээсэн байна.

Европын аварга тахимаа өглөө

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том шуугиан нь Европын авварга Испанийн багийн хожигдол болж байна.

Элчин сайд Л.Оргил итгэмжлэх бичгээ барив

Монгол Улсаас Лихтенштейний Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Л.Оргил 6 дугаар сарын 17-нд тус Вант улсын Өв залгамжлагч Хунтайж Алуа-д Итгэмжлэх Жуух Бичгээ барив. Элчин сайд Л.Оргилыг ИЖБ-гээ барьсантай нь холбогдуулан Хунтайж Алуа болон Лихтенштейний Гадаад хэргийн сайд хатагтай А.Фрик нар хүлээн авч уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Испанийн үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхыг уриаллаа

Лхагва гаригт танилцуулсан Испанийн засгийн газрын хөдөлмөрийн зах зээлд хийх шинэчлэлийг эсэргүүцэн Испанийн үйлдвэрчний эвлэлүүд есдүгээр сарын 29-нд бүх нийтийн ажил хаялт хийхийг уриаллаа гэж “BBC” агентлаг мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж