ҮР ДҮН: 7411-7420 ХҮРТЭЛ / НИЙТ: 7862

Суперсоник машины загвар бүтээжээ

Британийн инженерүүд 1000mph буюу цагт 1610 км-ээс илүү хурдлах боломжтой машины загварыг танилцуулжээ. Бодит хэмжээгээрээ 12,8 метр урт, зургаан тонн жинтэй Bloodhound SuperSonic Car /SSC/ хэмээн нэрлэсэн дуунаас хурдан машины загварыг гурван жил үргэлжилсэн аэродинамик судалгааны дүнд бүтээсэн байна.

Алсын тусгалын далавчит пуужинг бүтээв

Өмнөд Солонгос “газар-газар” ангилалын Hyunmoo-3C далавчит пуужинг бүтээсэн байна. Шинэ зэвсэг Хойд Солонгосын нутаг дахь цэргийн болон цөмийн байгууламжид цохилт хийх чадвартай ажээ.

Анри Францын шигшээг орхилоо

Францын шигшээгийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Тьерри Анри олон улсын карьераа өндөрлүүлж буй тухайгаа зарлалаа.

Сингапурын эдийн засаг 15 хувиар өсчээ

Энэ оны хоёрдугаар улиралд тус улсын эдийн засаг урьд өмнө байгаагүй хурдтай өссөнтэй холбоотойгоор эдийн засагчид Сингапурын эдийн засгийн өсөлт энэ жил 15 хувьд хүрч магадгүй гэж таамаглаж байна.

Комүсүби Хакуба анхны даваагаа авлаа

Мэргэжлийн сумо бөхийн нагоя башёгийн тав дахь өдрийн барилдаан өндөрлөж, энэ сарын нагоя башёд анх удаагаа комүсүби цолтой барилдаж буй Хакуба А.Өнөржаргал Араныг ёрикири мэхээр давж, башёгийн анхны даваагаа авлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж