Яс хаясан эрх баригчид, ясыг нь булаалдах бидний байгаа царай… “Уяаг нь уртасгаад, угаадсыг нь нэмбэл уралцаад байх улныхан” гэж тэд биднийг төсөөлдөг.
Яс хаясан эрх баригчид, ясыг нь булаалдах бидний байгаа царай… “Уяаг нь уртасгаад, угаадсыг нь нэмбэл уралцаад байх улныхан” гэж тэд биднийг төсөөлдөг.
Төр өмчгүй байх тусам хулгай багасна гэдгийг өөрсдийнх нь гаргасан тайлан хэлээд байна.
Мэдээж халаасандаа хэзээний дунд хуруугаа гаргачихсан л яваа. Хэн рүү гэж үү,
-Тань руу…
Шударга ёсыг олон нийт өнөөдрийн үмх талхнаасаа илүү хүсэмжилж байгаа. Тиймээс л Л.Оюун-Эрдэнэ өөрсдийн ирэх сонгуулийн оноогоо энэхүү эмзэг сэдэв дээр дөрөөлөхийг хүсч байна.
Гэтэл хэн хэний эрх ашгийг хамгаалахаар хамгийн чанга хашгираад, түүнийг нь хэн хамгаалж, хэнийг гавлаад байгааг бодож, оюун дүгнэлт хийж боломж нь одоохондоо танд бийг сануулах юун.
. С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан алуурчдыг суллаад эсрэгээр нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ шоронд хийж байна. Олон залууст гав зүүлээ.
Хэрэг дахиад шинээр эхэллээ. Захиалагчийг илрүүлэх нь байтугай хөнөөсөн алуурчид ч замхарав. Хэргийг биш Ц.Нямдоржийн үг, үйлдлийг анзаарууштай.
Холбогдсон хүмүүсийг цагаатгаагүй байхыг бодоход бас ор үндэсгүй зүйл биш шиг.
Х.Баттулгыг Т.Бадамжунайгаар улайлгах гэж байгаа бол УБТЗ-ын үе үеийн худалдан авалт, МТЗ, тээвэрлэлтийг хариуцаж байсан удирдлагуудыг шалгах хэрэгтэй.