ҮР ДҮН: 851-860 ХҮРТЭЛ / НИЙТ: 7749

Сагсчид Чилийн багтай тоглоно

БНСУ-ын Гванжу хотноо болж буй Дэлхийн оюутны зуны спортын “Универсиад” XXVIII наадамд оролцож буй манай эрэгтэй сагсчид өнөөдөр Чилийн багтай тоглох юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 20.30-д эхэлнэ.

&#34Бахархах түүхтэй ард түмэнд бүтээх ирээдүй их бий&#34

Наран ургахаас наран шингэх хүртэл уудам газарт эртний түүхтэй монгол төрийн их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс уралдлаа. Мэргэн харваачид маань ончтой сайхан харвалаа.

Э.Оюунболд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртлээ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, &#34Хан Хэнтийн аварга&#34, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр &#34Хангарьд&#34 спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртлээ.

Хүүхдээ хөтөлж явахыг анхаарууллаа

Наадмын энэ өдрүүдэд иргэдийн аюулгүй амар амгалан байдлыг сахин хамгаалахаар цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн харин Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд 3000 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж