ҮР ДҮН: 7731-7740 ХҮРТЭЛ / НИЙТ: 7748

Консепсьоны байдлыг цэргийнхэн хянаж байна гэж Бачелет мэдэгдэв

Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэн тонуулчид эзэгнэж байсан Консепсьон хотын байдлыг цэргийнхэн хяналтдаа авлаа гэж Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет мэдэгдлээ. Гуравдугаар сарын 1-ний өдөр хэсэг залуус тус хотын худалдааны төвийн байранд дайран орж дээрэм хийгээд гал тавьсан юм. Үүнээс нэг цагийн өмнө бас нэг ийм хэрэг супермаркетад гарчээ.

Украины парламентын эвсэл задрав

Украины парламентын спикер Владимир Литвин парламентын эвсэл задарсныг зарлажээ. “Үндсэн хууль болон Украины Дээд радын дэгийн хуулийн дагуу парламентын Үндэсний хөгжил, тогтвортой байдал болон дэг журмын депутатуудын эвсэл бутарлаа” гэж спикер намуудын дөрвөн жигүүрийн тэргүүн нартай уулзсаны дараа мэдэгдлээ.

Т.Дэлгэрмөрөн: Надад цаашид дуулах хүсэл ч алга

Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Сэрүүлэг” сониныг шүүхэд өгөхөөр болжээ. Тэрбээр тус сонины сүүлийн дугаарт хэвлэгдсэн “Т.Дэлгэрмөрөн нялх биетэй эхнэрээ хэвтэрт ортол нь зоджээ” гэсэн мэдээллийг түүний нэр хүндэд халдсан, ор үндэсгүй худал зүйл гэдгийг батлахаар өөрийн эхнэр Д.Энхбадам болон ээж Д.Эрдэнэчимэг, өмгөөлөгч нарын хамт хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн байв. Т.Дэлгэрмөрөн болон түүний эхнэр Д.Энхбадам нартай ярилцлаа.

NFL дүрэмдээ өөрчлөлт оруулна

Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн хэвлэлийн төлөөлөгч ирэх сард болох уулзалтаар плэйоффын тоглолтын нэмэлт цагийн дүрмийг өөрчилж магадгүй талаар ярьжээ.

Кросби Канадад алтан медаль авчирлаа

“Ванкувер-2010” өвлийн олимпийн наадмын олны анхаарлын төвд байсан мөсний хоккейн эрэгтэйчүүдийн аваргын алтан медалийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө.

Хүрэл медалийн эзнээр Финлянд тодров

Ванкуверийн өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн хоккейн хүрэл медалийн төлөөх тэмцэлд буурал Европын хоёр баг өрсөлдсөнөөс хоккейн шилдгүүдийн нэг финляндууд Словакийг буулган авлаа.

Олимпийн сүүлийн өдөр Итали орон анхныхаа аваргатай боллоо

Италийн эрэгтэйчүүдийн уулын цанын тамирчин Жулиано Раццоли ялалт байгуулж, алтан медалийг олимпийн хамгийн сүүлийн өдөр авлаа. Тэр цанын слаломын төрөлд хоёр гарааны нийлбэр дүнгээр нэг минут 39,32 секундын амжилт үзүүлж аваргалжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж