ҮР ДҮН: 7691-7700 ХҮРТЭЛ / НИЙТ: 7749

“French Open” буурь сэлгэж магадгүй

Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг French Open буюу Францын нээлттэй тэмцээн жил бүр Парис хотын “Ролан Гаррос” цэнгэлдэхэд зохион байгуулагддаг билээ.

MotoGP-гийн туршилтын гараанд Кейси Стонер хамгийн хурдан нь байв

MotoGP-гийн 2007 оны дэлхийн аварга Кейси Стонер Катарт болсон шинэ улирлын өмнөх туршилтын гараанд нэг тойргийг хамгийн богино хугацаанд туулжээ. Өнгөрсөн шөнийн туршилтын гараанд Стонер нэг минут, 55.353 секундын амжилт гаргаснаар өмнөх гараанд түрүү авсан Валентино Россигийн хурдыг гүйцсэн байна.

Өсвөрийн жүдочдын сорил тэмцээн боллоо

Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Тайландийн Бангкок хотод болох билээ. Тус тэмцээнд оролцох өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн өчигдөр Спортын төв ордонд боллоо.

Бүртгэл хяналтын улсын байцаагчдын нэгдсэн семинар болно

Уг семинар энэ сарын 24-26-нд болох аж. Семинараар Паспорт визийн танилцуулгын талаар ОХУ-ын Холбооны Шилжилт Хөдөлгөөний албаны паспортын үйл ажиллагаа болон хүн амын бүртгэлийн тооцооны газрын дарга Ивашкин Юрий Васильевич, Иргэдийн хаясан, үрэгдүүлсэн, гэмтсэн, хүчингүй болсон паспортуудын нэгдсэн системийн талаар ОХУ-ын Холбооны Шилжилт хөдөлгөөний албаны Мэдээллийн газрын орлогч даргын үүргийг түр гүйцэтгэгч Бабкин Сергей Викторович нар лекц унших ажээ.

Цэнхэр нүдэн бүсгүй

Өчигдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт үзэгчид үлгэрийн ертөнцөд умбав.
Баяр хөөр буцласан эртний Галиций гэх нарлагхан хотод бид хоёр цагийн турш “саатлаа”. Бүжгэн жүжгийн шинэ залуу од, гоцлооч Б.Саруул хайрт залуутайгаа тун удахгүй хуримлах гэж буй үзэсгэлэнтэй залуухан охин Сванильдад, харин сүйт хархүү Францын дүрд М.Од нар хувирчээ. 1870 онд Парисын дуурийн театрт анх тавигдаж байсан Л.Делибийн энэхүү бүжгэн жүжиг гурван бүлэг, таван үзэгдэлтэй.

Бээжин шороон шуурганд автав

Бямба гаригийн өглөөнөөс Хятадын баруун хойт хэсгээс шороон шуурга Бээжинд орж ирлээ гэж “Синхуа” дамжуулав. Хүчтэй салхи элсний бичил хэсгийг авчран түүний улмаас бараг нар харагдахгүй болсон байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж