Тайландын нийслэлд бүтэн хоёр сарын туршид үргэлжилсэн улаан цамцтануудын бослогыг тус улсын Засгийн газар болон хүчний байгууллагууд шийдвэртэй арга хэмжээ авсаны эцэст намжааж чадав. Энэ хоёрхон сарын хугацаанд 83 иргэн амиа алдаж 1800 гаран хүн шархдаж бэртсэн ба Бангкокийн худалдааны гудамжны 30 орчим байшин бүрэн шатаж нурсан мэдээтэй байна.