АНУ-ын далайн усан хилийн харуулынхан Флорида муж улсын Аренас хошуунд далайгаас хууль бусаар хүрэлцэн ирсэн 20 эрэгтэй, 11 эмэгтэйг баривчилжээ. Тэд нэгэнт хуурай газарт гараад ирсэн тул цагаачлалын албаны эрх баригчдад хүлээлгэн өгсөн тухай Хил хамгаалах агентлагийн албанаас мэдээлсэн байна.