Сүхбаатар аймагт тархаад буй малын гоц халдварт шүлхийгээр өвчилсөн малыг устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд асар их хэмжээний хөрөнгө, хүч шаардлагатай байгааг харгалзан үзэж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас эд материал, хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг аймгийн нийт аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд хандан уриалга гаргажээ.