МХБХ-ны шүүгчийн ээлжит сургалт Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо энэ сарын 23-26ны өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Дорнод аймгийн хувьд энэ жил дотоодын футзалын лигийн тэмцээнээ зохион байгуулах бөгөөд үүний өмнө шүүгчийн сургалтыг зохион байгуулж шүүгч нараа бэлтгэн сургах тал дээр маш сайн ажиллаа.