ҮР ДҮН: 7631-7640 ХҮРТЭЛ / НИЙТ: 7680

Хоёр жилийн дотор үйлчлүүлэгчдээс 8,3 сая долларын илүү хөлс авчээ

Хөлсний тэрэгний тоолуурын заалтыг өөрчилсөн залилан хийж, Нью-Йоркийн таксичид хоёр жилийн дотор үйлчлүүлэгч нараас 8,3 сая долларын илүү мөнгө авсан байна. Маршрут нь хотод хийгдэж байсан ч тэд тоолуураа хотын гадагш явсан дэглэмд оруулан залилан хийсэн 1,8 сая тохиолдлыг хотын лимузин ба таксины асуудал хариуцсан комисс илрүүлжээ.

Герман, Солонгосын талтай гэрээ байгуулж байна

Монгол улсын Үндэсний Статистикийн хороо ойрын өдрүүдэд зочид олонтой байгаа ажээ. Тус хороонд өчигдөр ХБНГУ-ын Холбооны статистикийн газар (ДЕСТАТИС) болон БНСУ-ын Статистикийн газар(КОСТАТ)-ын төлөөлөгчид айлчлан иржээ.

Гуравдугаар сарын 15

1848 оны хувьсгалын эхлэл ба чөлөөлөх хөдөлгөөний өдрийн улсын баярыг Унгарт тэмдэглэнэ. Энэ өдөр Пештэд хувьсгал эхлээд түүнд оролцогсод парламентын өмнө хариуцлага хүлээдэг өөрийн Засгийн газрыг байгуулах мөн Австриас тусгаарлах зорилттойгоор тэмцлээ эхэлжээ.

Эхнатон эв эрүүл байсан нь тогтоогджээ

Египетийн эрдэмтдийн бараг хоёр жилийн туршид хийсэн ДНК-ийн шинжилгээгээр Эхнатон генетикийн ямар нэгэн өвчингүй байсныг тогтоосон байна. Ойрын үед шинжээчид Эхнатоны талаар бүр ихийг мэдэж авахын тулд өөр хэдэн шинжилгээг хийхээр болжээ.

Элдэв зураг

Сайхан амарч байна уу найзуудаа, юуны тvрvvнд сайт дээр мэдээ шинэчлэгдэхгvй удаж буй талаар дурдахад Интернэт авах сервэр дээр асуудал vvссэн бєгєєд удахгvй хэвийн ажиллаж, цаг тухайд нь мэдээллийг цацаж эхлэнэ гэдэгт найдаж байна.

Гуравдугаар сарын 14

Андорра гэх бичил вант улсын Үндсэн хуулийн өдөр. Үндсэн хуульт хаант засаглалтай. Андорраг Францын Ерөнхийлөгч ба Каталоны хамба удирддаг.
“Пи” тооны олон улсын өдөр.
π ≈ 3,141 592 653 589 793 238 462 643 383 279 502 884197 169 399 375
Тойргийн уртыг түүний диаметрт харьцуулсан π тооны өдрийг өнөөдөр дэлхийд тэмдэглэдэг.

Пакистанд хийгдсэн аллагаар 10 хүн амиа алджээ

Пакистаны Сват голын хөндийд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэх үеэр наад зах нь 10 хүн амиа алдсан байна. Орон нутгийн засаг захиргааны төв Сайду Шариф хотод тэр террорист тэсрэх төхөөрөмжөө ажиллуулжээ. Аллага гуравдугаар сарын 13-ны өглөө гарсан ба амь үрэгдэгсэдээс гадна 37 хүн шархадсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж