Мотоспортын элит ангилал болох Moto GP-гийн дэлхийн аварга Валентино Росси өчигдөр болсон шинэ улирлын анхны гараа болох Катарын GP-д түрүүллээ. Харин түүний араас “Yamaha” багт хамтран хүчин зүтгэж буй Хорхе Лорензо, “Honda” багийн тамирчин Италийн Андреа Довициосо нар удаалсан байна.