ҮР ДҮН: 7341-7350 ХҮРТЭЛ / НИЙТ: 7680

Renee “fashion police” нарт “баригдав”

Гадаад стиль, имиж сайтайд тооцогддог Оскарын шагналт жүжигчин Renee Zellweger долоо хүрэхгүй хоногийн өмнө сүйт залуу, жүжигчин Bradley Cooper болон түүний ээж Gloria нартай хамт Нью-Йорк хотын нэгэн өндөр зэрэглэлийн ресторанд өдрийн хоол идэхээр явахдаа өргөн эршүүд маягийн өмд, хөхний даруулга нэвт гэрэлтсэн хар нимгэн цамц өмсч, үсээ огт янзлаагүй сэгсийгээд явж байсан нь Холливуудын fashion цагдаа нарын нүднээс “зайлж” чадаагүй билээ.

“Voice of Mongolia” удахгүй эгшиглэнэ

“АСА цирк”-т ирэх сарын 7-нд транс, рок, поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Voice” хамтлагийнхан хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Гадаадын олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож байсан “Voice” хамтлагийнхан энэ удаагийн тоглолт нь “Voice of Mongolia” нэртэй.

Сомалид хөл бөмбөг үзэхийг хоригложээ

Исламын хэт даврагчид Сомалийн хоёр иргэнийг телевизээр хөлбөмбөг үзлээ гэж хороосон байна. Мөн хоригийг үл тоосон гэж хэдэн арван хүнийг барин хорьжээ.

Голландын хувцастай пиво сурталчилжээ

Иоханнесбургийн цагдаагийн газар улбар шар өнгийн богино даашинзтай хоёр эмэгтэйг Нидерланд болон Данийн шигшээ багуудын тоглолтын үеэр барьж саатуулсан байна.

ОУВС тодорхой таван санал тавилаа

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр ОУВС-гийн Ази номхон далайн газрын хэлтсийн дарга, Монголын ажлын хэсгийн ахлагч Стивен Барнеттийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайдыг хүлээн авч уулзав

Энэ сарын 15-ны өдөр Оттава хотноо Канадын Төрийн Албаны Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Залаа-Уулыг хүлээн авч уулзав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж