Наадмын өмнөх сорилго сунгаануудын сүүлч Хүй долоон худагт өнгөрсөн лхагва гарагт боллоо. Цагаан хөтөлийн ард Тод манлай уяач Д.Ганбаатар, Манлай уяач Т.Энхбат, Ц.Батсайхан, Д.Мөнхбат, Оюунбилэг тэргүүтэй уяачдын дөрвөн насны морьдын сунгаан болсон бөгөөд азарга хоёр тасарч уралдсан.