ҮР ДҮН: 9981-9990 ХҮРТЭЛ / НИЙТ: 10036

Кличкогийн ах дүүс хэн нь Хэйтэй тулалдахыг зоос хаяж шийднэ

Мэргэжлийн боксын ертөнцөд нэр алдраа цуурайтуулж, ноёрхлоо тогтоосон Украйны ах дүү Кличкогийн хэн нэг нь WBO-ын дэлхийн хүнд жингийн аварга Британийн Дэвид Хэйтэй тулалдах талаар мэдээлэл гарч, мэргэжлийн тулааны спорт сонирхдог хүн бүрийн анхаарлын төвд байгаа билээ.

“Vuitton” заргалдсан ч “Google” яллаа

“LVMH” компаний “Google” компанийг шүүхэд өгсөн заргыг авч хэлэлцээд Европын холбооны Шүүхээс “Google”-ыг буруугүй гэсэн шийд гаргасан байна гэж “BBC” Лондонгоос агентлаг мэдээллээ. “LVHM” компани нь “Louis Vuitton”, “Moet & Chandon” шампан дарс, “Dior” үнэртэн болон бусад бренд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

“Google” Хятадын аагийг хөдөлгөх шинэ арга олжээ

Албан ёсны Бээжин өөрийн шүүмжлэлээ “Google” компани дээр буулгав. БНХАУ-ын дургүйцлийг Америкийн компани хятад хэрэглэгч нараа цензураас хол тус компанийн Гонконгийн сайт руу илгээх гэсэн шийдвэр төрүүлсэн байна.

“Голдман сакс”-ын асуудлаар мэдээлэл өгөх цаг нь болоогүй гэв

Олон-Овоотын алтны уурхайн лицензийг барьцаалан “Монгол газар” компанид зээл олгосон “Голдман сакс” хөрөнгө оруулалтын банкныхан олон улсын арбитрын шүүхэд хандаж магадгүй талаар бид өчигдөр мэдээлсэн.

Сvvлийн 20-н “Дэлхийн мисс”

Саяхан юм шиг санагдах 1990 оноос хойш хорин жил улирчээ. Энэ хооронд Дэлхийн хамгийн сайхан бvсгvйг шалгаруулдаг “Дэлхийн мисс” тэмцээн бас л 20 удаа зохиогдсон билээ.

Гимнастикийн баг тамирчид амжилтаа үнэлүүлэв

Японы Токио хотноо энэ сарын 12-17ны өдөр зохиогдсон Спортын гимнастикийн өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гимнастикийн баг тамирчдыг өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Гуравдугаар сарын 22

Дэлхийн усны нөөцийн өдөр (World Day for Water эсвэл World Water Day). 1992 онд Рио-де-Жанейро хотноо болсон Хүрээлэн буй орчныг хамгаалан хөгжүүлэх НҮБ-ын Конференци (ЮНСЕД) дээр энэ өдрийг тэмдэглэх талаар анхлан ярилцсан байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны хоёрдугаар сарын 22-ны 47/193 тоот тогтоолыг батлаад энэ өдрийг гуравдугаар сарын 22-нд тэмдэглэхээр зарлажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж