Жое Кальзаге уучлалт гуйв
“Оросын Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү байнга л стиль имижээ өөрчилж байдаг.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар боллоо. Тус хурлаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдох Техник эдийн засгийн үндэслэлийг авч хэлэлцэх юм байна.
Анод банкны дампуурлыг энэ гуравдугаар сард багтаан зарлана гэж өмнө нь албаны эх сурвалж мэдэгдэж байсан. Гэтэл одоог хүртэл энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй ажин түжин байна.
ХБНГУ-ын улс төрийн сангуудаас Монгол Улсад анх түрүүн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Конрад Аденауэрийн Сангийн /КАС/ суурин төлөөлөгчөөр зургаан жилийн турш амжилттай ажиллаж байгаа доктор, ноён Т.Шрапелийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас” одонгоор шагналаа.
Жил бүр болдог хамгийн муухай үнэртэй гутлын эзнийг тодруулах тэмцээн Вермонт мужид болж Коннектикут мужийн 11 настай охин түрүүлжээ гэж Associated Press мэдээлэв.
Дэлхийн хэмжээнд ой мод огтлох нь буурчээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага судлан үзээд энэ тухай гуравдугаар сарын 25-нд мэдээлсэн байна.
Тус байгууллагын албан ёсны сайтад нийтэлсэн мэдээнд ой модыг огтолж байгаа ч хэмжээ цар хүрээ нь өмнөхөөсөө багассан гэжээ.
Олон улсын театрын өдрийг (World Theatre Day) гуравдугаар сарын 27-ны өдөр болгох саналыг 1961 онд Олон улсын театрын институт (International Theatre Institute, ITI) гаргасан бөгөөд ITI төв ба олон улсын театрын нийгэмлэгүүд энэ баярыг жил бүр тэмдэглэдэг.
Асар их өрийн дарамтат орсон Грект Европын холбооноос тусламж үзүүлэх ажиллагааг хамгийн эгзэгтэй үеийн арга хэмжээ гэж авч үзэх ёстой бөгөөд түүнийг Олон улсын валютын сантай хамтран хийх ёстой хэмээн ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Европын саммит дээр мэдэгдсэн байна.