Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинийн тонн тутамд 150 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 190 мянган төгрөг, АИ-92 автобензинийн тонн тутамд 170 мянган төгрөг байсныг 230 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.