ҮР ДҮН: 9091-9100 ХҮРТЭЛ / НИЙТ: 9106

С.Тунгалаг: Хуучны загварууд эргэн ирж байна

Урин дулаан зуныг үдэж намартай золголоо. Энэ улиралд өмсөх гоёлоо охид, бүсгүйчүүд бэлтгэж амжаагүй байгаа бол анхаарлаа хандуулаарай. Энэ намрын загварын чиг хандлага, намрын гоёлын талаар Урлах эрдэм дээд сургуулийн захирал С.Тунгалагтай ярилцсан юм.

Б.Батболд: Хүн бүр хайрын дуу дуулдаг, энэ бол мөнхийн сэдэв

Төмөр замын дуу, бүжгийн чуулгын дуучин СТА Б.Батболдтой ярилцлаа. Тэрээр сүүлийн үед манайхны дунд хит болоод байгаа “Би монгол эр хүн” дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн бие даасан тоглолтоо удахгүй хийх гэж байгаа.

Э.Сэлэнгэ: Би заавал топ болох албагүй биз дээ

БНСУ-ын Сөүл хотноо болсон “Asian Model” наадамд 2008 оны “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч Э.Сэлэнгэ, загвар өмсөгч Г.Мөнхдалай нар амжилттай оролцоод иржээ. “Asian Model” наадмаас “Star model” шагнал хүртсэн Э.Сэлэнгэтэй уулзаж, ярилцлаа.

Ардчилсан намын “4-11” уулзалт Бор-Өндөрт болно

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гариг бүрийн 11.00 цагт “4-11” буюу сэтгүүлчидтэй уулзах уулзалтыг уламжлал болгон зохион байгуулдаг. Шинэ оныг Ардчилсан намаас “Анхан шатаа сонсох жил” болгон зарлаж, Төв аймгийн Зуунмод суманд оны анхны “4-11” уулзалтыг зохион байгуулснаар аяныхаа нээлтийг хийсэн.

Их Британийн парламентад Монголын талаар мэдээлэл хийжээ

2010 оны хоёрдугаар сарын 24-нд Их Британийн Парламентын Нийтийн танхимын гишүүдийн дунд Монгол, Британийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг болж, Монгол, Британийн Парламентын дарга, Парламентын гишүүн Жон Гроган Монгол, Британийн харилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

“Toshiba” 2-D хөтөлбөрийг 3-D руу хөрвүүлэх чадвартай зурагт бүтээжээ

Технологийн салбарт байр сууриа эзэлсэн “Toshiba” компани 2-D хөтөлбөрийг өндөр нягтаршил бүхий 3-D буюу гурван хэмжээст график руу хөрвүүлж, үзэгчдэд хүргэх хүчин чадалтай “ухаалаг” хэмээн нэрлээд буй зурагтаа олон нийтэд танилцууллаа. ZX900 серийн Cell TV нь 55 ба 65 инчийн гэсэн хоёр хувилбар байх бөгөөд энэ оны сүүлчээр худалдаанд гаргах гэнэ.

Алдарт Биорн Далены залгамж халаа

17 өдрийн турш 5 тивийн тамирчдыг цас мөсөн дээр нэгтгэн нөхөрлүүлсэн Ванкуверийн өвлийн Олимп хөшгөө татлаа. Наадмын сүүлийн өдөр хоккейн эрэгтэйчүүдийн финалын тоглолт болсон бол мөн гүйлтийн цанын бөөн гараатай 50 км-ийн уралдаан болсон юм.

Х.Накатагийн гутал 1,5 сая ам.доллар хүрлээ

Японы хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч байсан тус улсын хамгийн алдартай хөлбөмбөгч Хидетоши Наката газар хөдлөлтийн улмаас гамшигт нэрвэгдсэн Гайтигийн ард түмэнд тусламж үзүүлэх зорилгоор өөрийн хөлбөмбөгийн хос гутлыг дуудлага худалдаанд оруулжээ.

Герман олимпоос 10 дахь алтаа авлаа

Германы тэшүүрийн эмэгтэй баг олимпийн алтан медаль авлаа. Багийн уралдаанд тэд шилдэг нь байж, финалын шувтрагын шатанд Японы бүсгүйчүүдийг 0,02 секундээр тэргүүлэн олимпийн аваргын болзол хангасан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж