ҮР ДҮН: 9051-9060 ХҮРТЭЛ / НИЙТ: 9106

Майкл Жексоны тухай кино хийжээ

Канадын сэтгүүлч, зохиолч Ян Хэлперин поп хөгжмийн хааны тухай баримтат кино хийжээ. Variety мэдээлснээр дуучны амьдралын сүүлийн өдрүүдийн амьдралыг өгүүлсэн ”Дэндүү эрт явсан” нэртэй 88 минутын баримтат киног Францын Канн хотод дөрөвдүгээр сард толилуулахаар болсон байна.

Америкийн хөгжөөн дэмжигчид ах дүү Кличког ялгах чадваргүй

Америкийн HBO спортын сувгийн ерөнхийлөгч Росс Гринберг ”Америкийн хөгжөөн дэмжигчид хүнд жингийн Украины ах дүүс Виталий болон Владимир Кличко нарыг ялгадаггүй” гэж мэдэгджээ. Гринбергийн өгүүлснээр ийм шалтгааны улмаас HBO спортын суваг Владимир Кличкогийн одоо болох тулааныг америкт цацахгүй байхаар шийдсэн аж.

Нийслэлийн иргэдийн 20 гаруй хувьд л газар өмчлүүлэх боломжтой

Нийслэлийн 1 112 600 иргэ­ний ердөө 7,5 хувь нь газар өмчлөн аваад байгаа аж. Гэтэл нөгөөтэйгүүр нийслэлийн газ­рын 94,1 хувь нь хэдийнэ өмч­лөгд­сөн гэсэн тоо байдаг. Тэгэ­хээр нийслэлчүүдийн олонход газар хүрэлцэхгүй гэсэн үг.

Ерөнхийлөгч цэргийнхэнд шагнал гардуулна

Өнөөдөр Монгол Улсад зэвсэгт хүчин бий болсны 89 жилийн ойн баярын өдөр. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст шагнал гардуулах юм байна.

Боловсролын салбарын хөтөлбөрийг өргөн барилаа

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Засгийн газраас санаачлан боловсруулсан “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Литва улсын дугуйн шигшээ багтай туршлага солилцох боломжтой боллоо

“Цагаан барс” клуб цаашид дугуйн спортын бүхий л төрлийг хөгжүүлэх баг тамирчид бэлтгэх зорилгоор бусад орны дугуйн холбоонуудтай хамтран ажиллахаар болжээ. Мөн дугуйн спортын нэг төрөл болох налуу замын дугуйн уралдааныг хөгжүүлэхээр Литва улсын дугуйн шигшээ багтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

2010 оны Конгрессийн сонгууль ойртох тутам Хятадыг хараах нь ихэсч байна

АНУ-д ирэх арваннэгүгээр сард болох парламентын завсрын гэх сонгууль ойртох тутам Хятадын эсрэг мэдэгдэл ихээр гаргах болов. Хятадын эсрэг мэдэгдэл Обамагийн захиргааны эхний жилд унтраад байсан нь Иран ба Хойд Солонгосын цөмийн амбицийн эсрэг Хятадыг татах зорилготой байсан байх.

Оросууд нийлүүлж буй эрчим хүчнийхээ үнийг нэмэгдүүлсээр байна

Манай улс сүүлийн 5-6 жилийн турш ОХУ-аас жил тутам 130 орчим сая кВтц эрчим хүч импортолж байгаа ажээ. Энэ жилийн хувьд ОХУ гэрээгээр тохирсон томъёоны хүрээнд нэг МВт эрчим хүчийг 256 мянган рублиэр өгөх санал тавьсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж