ҮР ДҮН: 9021-9030 ХҮРТЭЛ / НИЙТ: 9106

“Lincoln” тансаг ангиллын хайбрид машин зах зээл дээр гарна

2011 онд “Lincoln MKZ” загварын машиныхаа хий-цахилгаанаар ажилладаг хайбрид загварын Lincoln машинаа гаргах болно гэж “Ford Motor Co” компани мэдээллээ. Хайбрид MKZ загвараа лхагва гаригт болох “New York International Auto Show” үзэсгэлэн худалдаан дээр танилцуулах болно.

“Apple” цахим ном бүтээлээ

Сүүлийн хэдэн жилд хурдацтай өсч буй цахим номын зах зээлд ноёрхож байсан amazon.com-н Kindle-ийг цохихоор Apple IPad мультимедиа тавлет гаргалаа. Kindle 259 ам.долларын өртөг бүхий хар саарал дэлгэцтэй гол төлөв текст мэдээлэл унших бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол энэ удаа Apple-ын IPad мэдрэгч бүхий өнгөт дэлгэцтэй, цахим номын дэлгүүрээс ном татан авах, вэб сайтаар аялах, видео тоглоом тоглох зэрэг олон чадвартай гэнэ.

Японы Засгийн газрын дэмжлэг жижиглэнгийн худалдаагаа өсгөжээ

Японы засгийн газрын хэрэглэгчдийг мөнгөө зарцуулах арга замуудыг өдөөн, нэмэгдүүлсэн арга хэмжээний үр дүнд хоёрдугаар сард Японы жижиглэнгийн худалдааны дүн огцом өссөн байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. Жилийн өмнөхөөс худалдаа 4.2 хувиар өссөн нь шинжээчдийн хүлээж байгаагүй дүн юм.

Обама Кабулд очив

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зарлагдаагүй айлчлалаар Афганистанд очсон тухай Цагаан ордон мэдээлэв. Ням гаригт Ерөнхийлөгчийн онгоц Кабулаас холгүй Баграмын баазад газардсан байна.

Австралийн Гранпри буюу аваргуудын тулаан

Австралийн Мелбурнд өнгөрсөн амралтын өдрөөр явагдсан формула нэгийн гранпри аваргуудын хувьд жинхэнэ тулаан байсан юм. Гэвч Бахрайны гранпригийн адилаар Себастиан Веттелийн азгүйтэл өөр нисгэгчид түрүүлэх боломжийг олголоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж