WBU буюу World Boxing Union-ы хагас дунд жингийн дэлхийн аваргын бүс эзэмшигч Ч.Цэвээнпүрэв дэлхийн аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаанаа өнгөрөгч баасан гаригийн үдэш мэргэжлийн боксын түүхт тулааны гол төвүүдийн нэг Лондон хотын “Йорк Холл”-д Мики Ковенигийн эсрэг хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.