Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох нэг сая төгрөгийн тодорхой хувийг оюутны сургалтын төлбөрт зарцуулах болсонтой холбогдуулан төрийн өмчит их дээд сургуулийн оюутан сурагчид эхний дөрвөн сарын буюу сургалтын нийт төлбөрийн тавин хувийг өөрсдөөр нь төлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа.