ҮР ДҮН: 7671-7680 ХҮРТЭЛ / НИЙТ: 7687

Хань минь Исмэл тайжийн дүрийг бүтээхдээ өөртэйгөө ярьж, зүүдэлж байж билээ

Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа агсны гэргий З.Огнио гуайтай уулзаж ярилцлаа. Өнөөдөр ч З.Огнио гуайн гар утсанд ханийх нь “Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй” гэх дуу эгшиглэх. Ингээд Монголын кино урлагийн ноён оргилуудын нэг Ч.Дамчаа агсны амьдралынх гэгээн дурсамжийг хөндсөн гэргийнх нь яриаг хүргэж байна.

Ж.Алтанцэцэг: Би поп дуурийн чиглэлээр дуулахыг хүсч байгаа

Монголын рок, попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан цөөн дуучны нэг нь соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Алтанцэцэг. Уйгагүй хөдөлмөр, урлагаа гэсэн чин сэтгэл түүнийг өнөөдрийн амжилт руу хөтөлжээ. Түүнтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.

Интернет хэрэглэгчдийн тоо 2,5 дахин нэмэгджээ

Монголын хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан “Мэдээллийн хэргэслийн ашиглалт” судалгаагаар уламжлалт мэдээллийн хэрэгслийн ашиглалт буурах хандлагатай болж, интернэтийн хэрэглээ өссөн дүн гарлаа.

Л.Балхжав: Хайр бол маш гоё торгон мэдрэмж

“Нэг сэдвээр ярилцъя” булангийн маань анхны зочноор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав уригдлаа. Хүний амьдралд өнө мөнх зүйл бол хайр байдаг. Тийм гэхийн аргагүй тэр наднин сэтгэлийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Энэ сэдвээр би түүнтэй ярилцахыг хүссэн юм. Нэг үгээр хэлбэл, хайрыг үнэлэх түүний үнэлэмж рүү нэвтрэхийг хүслээ.

Тавантолгойг сонирхогчид Монголд цуглаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн орд газрын ашиглалтын ажлыг шуурхайлах талаар ажлын хэсгийнхэнд үүрэг өгөхийн ялдамд тус ордын лицензийг Монголын төр 100 хувь эзэмшинэ гэсэн чиглэлийг баримталж буйгаа мэдэгдсэн. Өмнөх Ерөнхий сайдын үеэс хэрхэх нь мэдэгдэхгүй ажин түжин байсан Тавантолгойн асуудлыг дөрөвдүгээр сард эхлэх, хаврын чуулганаар хуралдаанд танилцуулах ”хугацаатай” үүрэг өгсөн.

Гуравдугаар сарын 2

Адуагийн дэргэд Италийн цэргийг ялсаны (1896) ойг гуравдугаар сарын 2-нд Этиопод тэмдэглэдэг. Энэ тулалдаан нь орчин үеийн олон мянган хүнтэй армийг задгай тулаанд африкчуудын дийлсэн анхны ялалт нь байсан юм. Европчуудын Абиссини гэж нэрлэдэг байсан Этиоп XIX зууны сүүлчээр африкчуудын цорын ганц тусгаар улс байлаа.

Азийн гоо үзэсгэлэн Ванкуверийг байлдан дагуулав

Өвлийн олимпийн тоглолт дуусч байна. Олон сайхан үйл явдал түүх болон үлдэв. Тэдний нэг Азийн үзэсгэлэнт тамирчдыг дурьдахгүй өнгөрч болохгүй биз. Ванкуверийн уран гулгалтын сүүлчийн алтан медалийг Өмнөд Солонгосын Ким Ён А авсан. Эмэгтэйчүүдийн ганчаарчилсан тоглолтод түүнтэй эн зэрэгцэх хүн байгаагүйг батлан шүүгчид 19 настай уран гулгагчийг 228,56 оноогоор үнэлэв.

Ц.Баярсайхан: Би өөрийгөө геологийн салбарт тушаасан хүн дээ

“Монгол газар” компанийн ерөнхий геологич, Геологи хайгуул эрхэлсэн захирал Ц.Баярсайхантай ярилцлаа. “Монгол газар” компанийн ерөнхий геологич, Геологи хайгуул эрхэлсэн захирал Ц.Баярсайхантай ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж