Сенегалын Ерөнхийлөгч Абдулай Ваде Францын мэдэлд ашиглагдаж байсан цэргийн баазуудыг буцаан авна гэж ням гаригт мэдэгдсэн юм. Тус улс Францаас тусгаар тогтносны 50 жилийн ойд зориулагдсан арга хэмжээн дээр “Дөрөвдүгээр сарын 4-ний шөнөөс эхлэн Сенегал дахь баазуудыг Францаас буцаан авч тус газруудад өөрсдийн тусгаар байдлыг тогтооно гэдгийг би баяртайгаар мэдэгдэж байна” хэмээн ерөнхийлөгч Ваде хэллээ.