ҮР ДҮН: 7471-7480 ХҮРТЭЛ / НИЙТ: 7687

Ерөнхийлөгчийн хуягласан жийпийг хулгайд алджээ

Венесуэлийн ерөнхийлөгчөөс Боливийн ерөнхийлөгч Эво Моралест аюулгүй байдлаа хангахад нь зориулан бэлэглэсэн Toyota Land Cruiser тусгайлан хуяглаж бэлтгэсэн машиныг ерөнхийлөгчийнхээ хоол хүнсийг цуглуулж явсан аюулгүй байдлын ажилтан жолооч нь Ла Пас хотын төвд хулгайд алдсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллээр нийтэд цацагдсан байна.

Хөрөнгийн зах зээлд хоёр сая иений хөрөнгө орууллаа

Японд санхүүгийн байдал сайнгүй байгаа. Иргэдийх нь ч худалдан авах чадвар буурч, тэд хэрэглэсэн барааг худалдан авч, ийм барааны борлуулалт сайн байгаа талаар өнгөрсөн долоо хоногт манай сайт мэдээлж байсан.

УИХ-ын дарга ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга эрхэмсэг ноён С.М.Мироновт баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Москвад оюутны сагсан бөмбөгийн тэмцээн болно

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутнуудын дунд энэ сарын 9-10-ны өдрүүдэд агуу их ялалтын 65 жилийн ойн баярт зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж байна.

Маргааш сумо эхэлнэ

Тавдугаар сарын 9-нд Токио хотноо эхэлж байгаа зуны башегийн эхний өдрийн барилдаанд шинэ озеки Баруто (Балтийн тэнгис) баруун жигүүрийн хоёр дахь маэгашира Точиношинтай хүчээ үзнэ гэж өнөөдөр Сумогийн холбоо зарлав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөж байна

“Хүртээмжтэй орчин” аяны хүрээнд зохион байгуулж буй спортын арга хэмжээ үргэлжилсээр байна. Энэхүү ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шатар, даам, ширээний теннисний тэмцээн болж байгаа. Үүний нэг болох ширээний теннисний“Оч” клуб дээр үргэлжилж байна.

Шадар сайд хүүхдүүдтэй уулзав

Хүүхдийн үндэсний хоёрдугаар чуулганд оролцож байгаа хүүхдүүдийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж