ҮР ДҮН: 761-770 ХҮРТЭЛ / НИЙТ: 20168

14 нас хүрээгүй бол унадаг дугуйтай зорчихыг хориглодог

Өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд 15 хүн автомашины ослын улмаас бэртсэний дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Ганц жишээ дурдахад Баянзүрх дүүргийн нутаг Алтан-Өлгийн гудамж, Бунханы урд замд 14 настай Ж унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Pruis маркийн автомашинтай шүргүүлжээ.

Дэлхийн 99 оронд нэгэн зэрэг цахим халдлага гарлаа

Дэлхийг хэрсэн цахим халдлага өчигдөр /2017.05.12/ гарлаа. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны хөгжүүлсэн байж болзошгүй гэгдэж буй хэрэгслүүрээр дамжсан халдлага дэлхийн 99 оронд бүртгэгдсэн байна. Дийлэнх нь Их Британи, АНУ, Хятад, ОХУ, Испани, Итали ба Тайваньд байжээ.

Номын баяр Сүхбаатарын талбайд болж байна

Хаврын номын баяр арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Номын баяр нь номд хайртай уншигч, ном бүтээгч, зохиолч, орчуулагч нарын хүсэн хүлээдэг баяр болдог болжээ. Энэ өдөр зохиолчид өөрийн гарын үсэгтэй номоо уншигчдад өгөхөөс гадна тэдэнтэй ярилцах боломжийг ч олгож байна. Мөн номын хямдралтай худалдаа явагдаж байгааг уншигч таньд дуулгахад таатай байна. Хаврын баярын арга хэмжээ 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

54 дэх улирлын сүүлчийн ”Хунт нуур”

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт бүтээл ”Хунт нуур” балетыг УДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож УДБЭТ-ын хамт олон 2015 оны зургадугаар сард үзэгч олон та бүхэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг нарийвчлан гаргах ёстой гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдийн 83 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж