ҮР ДҮН: 20151-20160 ХҮРТЭЛ / НИЙТ: 20168

Б.Насанцэнгэл: Эрчүүд хөргөө зуруулах дуртай болсон байна лээ

Нэгэн гоо бүсгүй орон дээр нойрсч байна. Түүний хажууд хөөрхөн охин инээмсэглэн зогсоно. Хажууханд хар даашинз өмссөн гоо бүсгүй толинд туссан нүцгэн дүрээ харан суух. Хүмүүний нэг л агшин, нэг төрхийг мөнхөлж, хөрөг зургийн төрлийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж яваа энэ бүсгүйг Б.Насанцэнгэл гэдэг. Ингээд түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүлснээ толилуулья.

Дизайнер У.Энхтуяа: Мөнхийн хайр байдаг, харин төгс төгөлдөр, амар сайхан жаргах эсэх нь хувь хүний төөрөг

Хэвлэлд
тэр бүр ам нээгээд байдаггүй, сэтгүүлчдээс зай барьдаг нэгэн нууцлаг
хатагтайдаа уулзсандаа баяртай байна. Нэлээн цааргалж байж зөвшөөрүүлж
чадсан нь бидний пиараа

Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс үндэсний бөхчүүдийн дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард болох ажээ. Тус клубээс бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээнийг таван жил дараалан явуулж байгаа ба гуравдугаар сарын 24, 25-нд болох тэмцээнд өрсөлдөх багуудыг өнөөдрөөс бүртгэж эхлээд байна.

Ерөнхийлөгч Завхан аймагт ажиллалаа

Орон нутгийн хаваржилтын байдалтай танилцаж, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн дуу хоолойг сонсч тэдгээрийг бодлого шийдвэртээ тусгах зорилгоор хөдөөг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гэригт Завхан аймгийн Улиастай хотод ажиллалаа.

ХХБ-ны АТМ-аар суурин утасны төлбөрийг төлөх боломжтой боллоо

Монголд төлбөрийн картын өргөн хүрээ, баялаг боломжуудыг карт эзэмшигчиддээ олгодог Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) Монголын Цахилгаан холбоо ХК-тай хамтран Суурин утасны төлбөрийг АТМ-аар төлөх дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлжээ.

“Цөмийн энергийн хууль зөрчил, маргаан дагуулж болзошгүй байна”

УИХ-аар Цөмийн энергийн тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард баталсан юм. “Гэвч уг хууль ноцтой зөрчлүүд дагуулах эрсдэл байна” гэж Монголын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй Уул уурхайн бүртгэл, кадастрын төслийн олон улсын зөвлөх ноён Энрике Ортега хэллээ. “Чухам яагаад?” Энэ асуултад хариу хүсч, түүнтэй ярилцсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж