ҮР ДҮН: 20091-20100 ХҮРТЭЛ / НИЙТ: 20168

Хашаандаа нэг сая ам.доллар булсан байжээ

Улс дамнасан хакеруудын бүлгэмийн толгойлогч Альберт Гонзалес гэгч этгээд АНУ-ын шүүхээс 20 жилийн ял сонсчээ. Энэ нь кибер гэмт хэргийн түүхэн дэх хамгийн олон жилийн ял гэнэ. Гонзалес болон түүний хамсаатнууд 40 сая ам долларын төлбөрийн картны дугаар олж авахаар корпорацуудын сүлжээнд нэвтэрчээ.

Хэлэлцээрийн эхэн амжилтгүй байлаа

Тайландын Ерөнхий сайд Апхисита Вечачива ба сөрөг хүчний “улаан цамцтануудын” хөдөлгөөний лидерүүдийн хэлэлцээр ням гаригт гурван цаг үргэлжлээд үр дүнд хүрсэнгүй. 2006 оны цэргийн эргэлтээр засгийн эрхнээс зайлуулагдсан Ерөнхий сайд асан Таксин Чинаватын талынхан “улаан цамцтанууд” цэргийн эргэлтээс хойш тус оронд ардчиллыг бүрэн сэргээж чадаагүй гэж үзэж байгаа.

IJF-ийн ерөнхийлөгч тамирчдад жүдогийн өмсгөл бэлэглэлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өчигдөр Монголын жүдо бөхийн баг, тамирчдтай уулзах үеэрээ 100 гаруй тамирчдад жүдо бөхийн өмсгөл, мөн МЖБХ-нд татами бэлэглэлээ. Энэ үеэр тэрбээр эмэгтэй тамирчдыг бэлтгэл сайн хийх хэрэгтэй байгааг онцолсон юм.

Улаан хивсний ёслолоор жүжигчид болороор гоёж, үндэсний хувцасаар гангарна

Өнөөдөр орой болох “Гэгээн муза-2009” наадамд уран бүтээлчид хэрхэн хувцаслах бол. Энэ жилийн хувьд “Гэгээн муза-2009” наадмын улаан хивсний ёслолоор жүжигчид болороор гоёж, үндэсний хэв загварыг оруулсан даашинзаар гангарах болсон.

Оюутолгойн гэрээ хууль зөрчсөн талаар УИХ-ын даргад хандлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, эрхэм гишүүн Н.Батбаяр нар УИХ-ын даргад УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хангах тухай албан бичиг гардууллаа. Уг бичигт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Алтай, Н.Батбаяр, Г.Баярсайхан, Э.Мөнх-Очир, Д.Одхүү, Ш.Сайхансамбуу, Д.Энхбат, Б.Бат-Эрдэнэ, З.Энхболд нар гарын үсэг зурсан байна.

Непалд бяцхан охиныг амьд бурхнаар сонгодог

Амьд дарь эх буюу эмэгтэй бурхныг бяцхан охид дундаас сонгон, тахиж шvтдэг заншилтай Дэлхий дээрхи цор ганц орон бол Непал юм байна. Тэд Кумари гэж нэрлэдэг дарь эхээ 4-7 насны охид дундаас сонгодог ажээ. Хамгийн хєєрхєн царай, цэвэрхэн арьс, тас хар vс, гvн харцтай нvд болон тэгшхэн цагаан шvдтэй охид л Кумари болох єрсєлдєєнд оролцдог байна.

Обама яагаад олон үзэг хэрэглэдэг вэ

Бөөн асуудал бас чамгүй сөргөлдөөн дагуулж АНУ-ын улс төрчдийн тархиных нь олон мянган эсийг үхүүлж байж батлагдсан Эрүүл мэндийн шинэчлэлийн хууль Ерөнхийлөгч Обамагийн гарын үсгийг зуруулан баталгаажихдаа хүртэл баснэлээд хохирол учруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж