ҮР ДҮН: 20081-20090 ХҮРТЭЛ / НИЙТ: 20168

Таван цагийн- тэрбумтан

Өнгөрсөн баасан гаригийн орой АНУ-ын иргэн Paul Fischer дансаа шалгаад, баярласандаа өөртөө ч итгээгүй. Түүний дансанд байсан мөнгө 88,888,888,888.88 буюу 88 тэрбум 888 сая 888 мянган ам.доллар болсон байв. Үнэндээ маш азтай тоо бөгөөд бараг 89 тэрбум ам.доллар гэсэн үг.

Еврозоны ажилгүйдэл 10 хувь болж өслөө

Европын 16 үндэстний ажилгүйдлийн төвшин хоёрдугаар сарын байдлаар 10 хувь хүрсэн байна гэж “Eurostat” байгууллагаас гаргасан тоо баримтад дурдсан байна. Ажилгүйдлийн төвшин Испанид 19 хувь байгаа бол Нидерландад дөрвөн хувь байна.

“Nissan Leaf” үнийн дайн дэгдээж магадгүй

“Nissan” компанийн шинээр үйлдвэрлэж байгаа цахилгаан машин АНУ-д шинэ жилийн худалдааны хямдралын үеэр ойролцоогоор 25,000 ам.долларын үнэтэй байх бололтой. Дөрвөн хаалгатай хатчбак загварын уг машины үндсэн үнэ нь 32,780 ам.доллар хэдий ч цахилгаан машин учраас холбооны татварын 7,500 ам.долларын хөнгөлөлтөд хамрагдах юм байна.

Дэлхийн аваргын туршилтын гараа боллоо

Нисгэгчид өчигдөр туршилтын уралдааныг хийсэн бөгөөд өнөөдрөөс жинхэнэ гараанаас гарч өрсөлдөх ажээ. Хэдийгээр 6 удаа дэлхийн аварга хэмээх нэр хүндийг хүртсэн ч Ситреон багийн лидер Себастиан Леоб амжилтаар цадаагүй бололтой.

Бяцхан хүүхдийнхээ уйлж буй шалтгааныг хялбархан мэдэх боломжтой программ гарчээ

Эцэг, эх болж, үрийн зулай үнэрлэнэ гэдэг хэн бүхний хувьд эрхэм дээд жаргал билээ. Гэхдээ шинэ залуу, туршлагагүй аав, ээж нар өхөөрдөм бяцхан хүүхдийнхээ уйлж буй шалтгааныг тэр бүр мэддэггүй. Үнэндээ ч уйлж өөрийгөө илэрхийлэх нялх үрс чухам юу хүсч байгааг тодорхойлно гэдэг хүндрэлтэй, хий дэмий сэтгэл түгшиж, санаа зовох үе цөөнгүй гардаг билээ.

“Дачхуу” дуугаа клиптэй болгоно

Сүүлийн үед “Гурван охин” хамтлагийн “Дачхуу” гэх дуу фм, радио, тв чатаар байнга л явах болжээ. Залуусын сонсох дуртай дуу болоод буй тДачхуу” дуундаа ” охин хамтлаг”-ийнхан хийлгэх гээд завгүй яваа сурагтай.

Сомалийн далайн дээрэмчид Энэтхэгийн найман хөлөг онгоцыг барьцаалав

Сомалийн далайн дээрэмчид Энэтэхэгийн найман хөлөг онгоцыг зэрэг барьцаалан эзэлсэн тухай Times Now гэх энэтхэг сайт мэдээлсэн байна. Дээрэмчид барагцаалбал 120 далайчдыг барьцаанд авсан ажээ. Хөлөг онгоцнууд Сомалийн боомтоос Дубайн зүг явж байсан гэнэ.

Роддик “Sony Ericsson Open”-ы шөвгийн наймд шалгарлаа

Майамид үргэлжилж буй талбайн теннисний Sony Ericsson Open тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээний чансааны жагсаалтын зургадугаарт бичигдсэн АНУ-ын теннисчин Энди Роддик Германы Бенжамин Бекертэй тоглож, 7-4 6-3 харьцаатай хожсоноор шөвгийн наймд шалгарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж