Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 16.1 дэх заалтын дагуу Хүүхдийн спортын наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэж, Засгийн газрын 2010 оны 210 дугаар тогтоолоор энэ жил Хүүхдийн спортын IV их наадмыг спортын 24 төрлөөр зохион явууллаа.