Өнгөрсөн сард болсон “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр иргэн Болдбаатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд алт олборлогчид байгаль дэлхийг сүйтгэж байгааг, иргэн Оюунчимэг нийслэлийн хэрэглэгчдийн хүнсний ногоо тариалдаг талбайн ойр орчмын хөрсийг зам, барилгын материалын элс хайрга зөөдөг машинууд сийчиж, тоосоор булж байгааг тус тус шүүмжилсэн юм.