Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё өндөрлөж, 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал дээд зиндаанд 26 дахь түрүүгээ авлаа. Өнөөдөр болсон башёгийн сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакухо ёкозуна Харумафүжитэй барилдаж, ошидаши мэхээр өвдөг шороодсон ч 13 даваа, хоёр унаатай башёг тэргүүлэв.