Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг хэлэлцлээ. Энэхүү журмаар төсөл батлах хугацааг багасгаж, иргэдийг чирэгдүүлэх, хүнд суртал гарах зэрэг асуудлыг байхгүй болгосон гэдгийг хэлж байлаа.