Унгарь улсын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Гран при тэмцээнээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ.
Унгарь улсын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Гран при тэмцээнээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ.
ДАШТ-ий С хэсэгт өрсөлдөж буй Япон, Грекийн шигшээ багуудын тоглолт 0:0-ийн харьцаа “хуурай” тэнцлээ.
Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх 900 орчим зөвшөөрлийг ирэх долдугаар сарын нэгнээс харъяа дүүрэг бүр олгож эхэлнэ. Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 15 мянган төгрөгөөр, төв цэнгэлдэх хүрээлэнд 20 мянган төгрөгөөр олгох гэнэ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.20 /өргөн барив.
“Монголын эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” форум өнөөдөр 19.00 цагт Их тэнгэрт эхэлнэ.
Мэргэжлийн ур чадварын улсын аваргад Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 37 дугаар ангийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Яг энэ өдрүүдэд АНУ-ын Жаксон хотод дэлхийд алдартай Олон улсын балетийн бүжигчдийн уралдаан болж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн даргын шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Хаолянь Шу 2014 оны 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийв.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.