News агентлаг амралтын өдрүүдийн үйл явдлын тоймыг хүргэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит 69 дүгээр чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд тус чуулгантай зэрэгцээ зохиогдож буй томоохон арга хэмжээнүүдэд оролцож Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын намрын чуулганы нээлт аравдугаар сарын 3-нд болох бөгөөд уг чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг дараах мэдээллийг хийхээр болжээ.
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (09.26) үнэт цаасны арилжаагаар 11 хувьцаат компанийн нийт 9,417 ширхэг хувьцаа арилжигдаж, 4,055,059.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Пүрэв гариг бүр уншигчдын хүртээл болох “Оддын амьдрал” булан рок хөгжмийн сод од, үе үеийн залуусын шүтээн Фредди Меркуригийн домог мэт амьдралын тухай хүргэж байна
. Тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд амжилттай оролцож байна.
Шоу ертөнцөд чамгүй шуугиантай оддын тоонд ордог ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүү есдүгээр сарын 26, 27-ны өдөр "UB Palace"-ийн концертын их танхимд 19.00 цагаас бие даасан тоглолтоо хийх нь ээ.
@scorestudi FIBA ASIA-гийн албан ёсны сайтад "ОНГИРОО ЙОРДАНЫГ МОНГОЛ ШОКОНД ОРУУЛЛАА" гэсэн гарчигтай нийтлэл бичигджээ :)
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх арваннэгдүгээр сард БНХАУ, Мьянмар, Австрали зэрэг орнуудад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн нь Монгол Улсад айлчлал хийж магад гэсэн таамаглалд хүргээд байгаа тухай өдөр тутмын зарим хэвлэлд өнөөдөр нийтэлжээ.