тайлбаргүй
Өнөөдөр эх орондоо ирээд байгаа их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас “Баянгол” зочид буудлыг зорьсон бол тэндээсээ “Таны төлөө бид” эмнэлэгт түр байрлаж буй II эмнэлгийг зорьсон юм.
“MN25” дугаар телевизийн “танайд хоноё” нэвтрүүлэгээрээ олны танил болсон Г.Алтантүрүү нэвтрүүлэгтээ эргэн ирлээ. Тун саяхан тэгвэл 25-р суваг телевиз сураг ажгийг батлан, сэтгүүлч залуугийн хөтлөн хүргэсэн сонирхолтой дугааруудын тоймыг гаргасан нь Түрүүгийн фэнүүдэд хэзээ хэмээх хүлээлт үүсгээд байгаа
Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Буянт-Ухаад түүнийг тосохоор ирсэн фенүүдтэйгээ ийнхүү мэндэллээ.
Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдаан салбар хуралдаанаар үргэлжлэх юм. Энэ дагуу Төрийн ордны “А” танхимд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, НИТХ-ын тэргүүлэгч Э.Тамир, салбар хуралдааны дарга, Удирдлага бодлого судлал хүрээлэнгийн захирал, доктор, профессор Т.Лхагваа нар “Шинэ Улаанбаатар” сэдвээр илтгэл тавина.
Улсын Драмын эрдмийн театрын хамт олон энэ оны ээлжит аялан тоглолтоо хийх гэж байна. Тэд аялан тоглолтоо Багануур дүүргээс эхлэх гэнэ. Энэ сарын 12-нд энэ оны шинэ уран бүтээл болох Красногоровын ”Секс хийцгээе” жүжгийн нээлтээр аялан тоглолтоо эхлүүлэх аж.
Бразилийн залны хөлбөмбөгийн тамирчин тоглолтын үед шархдаж, гэмтэл авсны улмаас нас баржээ. Энэ тухай Associated Press мэдээлж байна.
Энэ оныг “Бүх нийтийн хөгжмийн боловсролын төлөө хамтдаа” уриатай ажиллаж байгаа Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга энэ сарын 18-нд “Дэлхий хөгжмийн дээжис” нэртэй өвөрмөц тоглолт хийх гэж байна.
Их Британийн загвар өмсөгч 39 настай загвар өмсөгч Наоми Кэмпбэлл урьд нь гэрийн үйлчлэгчдээ гар хүрч таван өдөр олон нийтийн ажил хийхээр шийтгүүлсэн. Мөн тэрбээр уур уцаараа барьж сурах хичээлд явж байсан юм. 2008 онд Английн нисэх онгоцны буудалд танхайран, цагдаагийн ажилтантай ам зөрж 200 цаг олон нийтийн ажил хийж байсан байна.
Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын үндэсний бөхийн холбооноос тухайн жилийнхээ тэргүүн дэвжээг шалгаруулах барилдааныг эхлүүлэхээр болсон тухай мэдээлэл хийлээ. Монголын уламжлалт барилдаан, тойргийн барилдаануудаар хөдөө орон нутгийн болон нийслэлийн бөхийн хорхойтнуудын урмыг сэргээж байдаг ч энэ нь бөхчүүдийг болон дэвжээг хөгжих, ахиж дэвшихэд бага нөлөөлж байна гэж тус холбооныхон үзжээ.