ҮР ДҮН: 11081-11090 ХҮРТЭЛ / НИЙТ: 11136

Хэрэглэгчдийн гомдлыг 12-84 тоот тусгай дугаарын утсаар авах болжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас12-84 тоот тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлжээ. Хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн дуу хоолойг түргэн шуурхай сонсох, тэдний гомдол саналыг чирэгдэлгүйгээр шийдвэрлүүлэх боломжийг нээж өгөх зорилгоор энэхүү утсыг ажилуулж байгаа аж

Хариуцлага алдсан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхийг үүрэгдэв

Засгийн газрын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 3-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Ажлын хэсэг байгуулах тухай” Ерөнхий сайдын 2010 оны есдүгээр захирамжаар өгсөн үүргийн дагуу Клиникийн I амаржих газарт нярайн халдвар гарсан шалтгааны талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан дүгнэлтэд үнэлгээ өгөх.

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар С.Зоригтбаатарыг сонгожээ

-С.Зоригтбаатар: УИХ-ын гишүүн Д.Ганхуяг дүүргийн намын удирлагыг өөрийн хүмүүсээр бүрдүүлэх сонирхолтойг үгүйсгэхгүй-

Сүүлийн хоёр долоо хоно­гийн амралтын өдрүүдэд бол­сон Ардчилсан намын аймаг, дүүргүүдийн намын хороодын дотоод сонгууль, намын хороо­ны нийт гишүүдийнхээ 1/3-ийг ротацид оруулан шинээр сонгох ажил дуусч байгаа гэх ч түүнийг дагасан хэл, ам ойрын өдрүү­дэд тасрахгүй бололтой.

Ижил хүйстэн америк цэргүүд Цагаан ордонтой өөрсдийгөө гинжлэв

Цагаан ордоны хашаанд өөрсдийгөө дөнгөлөн холбосон цэргийн хоёр гей залууг Вашингтоны цагдаагийнхан баривчилсан байна. Эсэргүүцэл гаргасан 44 настай Жеймс Пьетранжело (James Pietrangelo) ба 29 настай Дэниэл Чой (Daniel Choi) хоёр Цагаан ордоны хашааны хойш хэсгийн хайсанд өөрсдийгөө холбосон байлаа.

Украины Ерөнхийлөгч хариу талархал илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украин Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Виктор Януковичид баяр хүргэсэнд хариу талархал илэрхийлж, Украин-Монголын хоёр талын хамтын ажиллагааг цаашид үр өгөөжтэй, өргөтгөн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолжээ хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

Монголын чөлөөт бөхийн холбоо

1960 онд Монголын бөхийн холбоог үүсгэн байгуулж байсан бол 1966 онд Монголын чөлөөт бөхийн холбоо биеэ даасан спортын холбоо болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаарх семинар болж байна

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн үнэлгээг гаргахад холбогдох байгууллагад дэмжлэг, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын танхимд семинар зохион байгуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж