ҮР ДҮН: 11071-11080 ХҮРТЭЛ / НИЙТ: 11136

Азийн уулчдын цугларалтад оролцоно

Монголын уулчдын нэгдсэн холбооны тамирчид буюу Монголын уулчид Азийн уулчдын цугларалтад оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж эхэлжээ. Үүний дараа Балбын Полдор Пик /5869 м/ уул, Альпийн нурууны ноён оргил Монбланд авирах гэхчлэн авиралтын төлөвлөгөө олон байгаа бололтой.

Madonna “Dolce Gabbana”-тай хамтарч ажиллана

Үргэлж л загварын бэлгэ тэмдэг болж ирсэн попын хатан хаан Madonna саяхан өөрийн охиндоо зориулан Material Girl нэртэй өсвөр насныхны брэндийг бий болгосон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Б.Амаржаргалын хот айлын хаваржилтын байдалтай танилцлаа.

Мал төллөлт 100 хувьтай байна гэсэн сайхан мэдээгээр эдний хот айл Ерөнхийлөгчийг угтлаа. Өнгөрсөн жил 2000 гаруй малтай байсан Б.Амаржаргалынх энэ жил 1300 гаруй малтай болжээ.

LWD-энэ хавар, зуны шинэ тренд

Жижиг хар даашинз /LBD/ хэзээ ч загварын тайзнаас буухгүй биз. Харин энэ улиралд жижиг цагаан даашинз түүнтэй эн зэрэгцэн загварын чиг хандлагад хүч түрэн орж ирлээ. Түүнийг LWD /Little white dress/ гэж нэрлэж байна.

Ирээдүйд уул уурхайгаас олох ашгаа барьцаалж боловсрол эзэмших боломжтой гэв

“Монгол-Тэнгэр” оюутан, залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Лхагвасүрэн, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганбаатар нар гадаадад 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр оюутан, залуусыг сургах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ижилхэн даашинзтай одууд №2

Олны анхаарлын тєвд байдаг хамгийн алдартай бvсгvйчvvд маань ямар нэгэн арга хэжээнд орохдоо бусдаас онцгой, гойд байж, хамгийн дур булаам харагдахыг хумсаа хэмлэн байж хичээцгээдэг биз ээ.

“Тэмээн поло”-гийн тэмцээн боллоо

Дорноговь аймгийн Сайншанд суманд “Монгол тэмээ-2010” үндэсний их наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ үеэр “Тэмээн поло” тэмцээн болж, Өвөрмонгол болон Монголын зургаан аймаг, 20 багийн 100 гаруй тамирчин оролцож өрсөлдөв.

Америкийн цохилтод найман лалын дайчин хөнөөгдөв

Америкийн цэргийн нисгэгчгүй онгоцноос Афгантай хил залгаа Пакистаны Хойд Вазирстан мужид гурван пуужин тавьсан байна. Пуужингийн цохилт ирсэн цэгээс найман лалын дайчдын цогцос олсоныг АР агентлаг мэдээлэв.

170.0 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолын төслийг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 17-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2010 оны төсвийн жилд 170.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж