Иран Зимбабве хоёр ураны орд газрыг ашиглах талаар нууц гэрээ байгуулсан тухай The Telegraph сонин ням гаригийнхаа дугаарт нийтэлсэн байна. Сонинд өгүүлснээр 2010 оны гуравдугаар сард Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабегийн туслах Тегеранд айлчлах үеэр уг гэрээнд гарын үсэг зурсан байна.