ҮР ДҮН: 11791-11800 ХҮРТЭЛ / НИЙТ: 11851

“Киви” АНУ-ыг зорьжээ

Он гарсаар тав дахь цомгийнхоо ажилд орсон “Киви” хамтлагийн бүсгүйчүүд АНУ-ыг зорьжээ. Тэд “Хүсэл” нэртэй цомогт багтсан зарим дууныхаа клипний зураг авалтыг тус оронд хийх гэж байгаа аж.

Волейболын улсын аваргын сорил тэмцээн үргэлжилж байна

Дорнод аймгийн тамгийн газар, Монголын волейболын холбоотой хамтран Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шоовдорын нэрэмжит өсвөр үеийн улсын аваргын сонгон шалгаруулах тэмцээнийг Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ 21-нээс-27-ны хооронд зохион байгуулж байна.

Бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатарын ардын урлагийн тоглолт болно

Монголын үндэсний дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатар “Дээд тэнгэрийн онгод” нэртэй ардын урлагийн тоглолтоо энэ сарын 26-нд “Улаанбаатар палас”-т хийх ажээ.

Хятад улс эмэгтэй тэрбумтны тоогоор дэлхийд тэргүүлж байна

Хөрөнгө нь арван оронтой тоонд хүрсэн тэрбумтан эмэгтэй дэлхийд 14 байдгийн тал нь Хятад улсынх гэж гэж “Forbes” сэтгүүл Гонгконгоос мэдээллээ. Хятадад “Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг өргөдөг” гэсэн Мао Зедун даргын үгийг хүмүүс их ишлэдэг.

“BMW” АНУ-ын цагдаагийн машиныг багаж хэрэгслээр хангана

Ганган чамин, тансаг зэрэглэлийн автомашинаараа дэлхийд алдартай Германы “BMW” компани АНУ-ын цагдаагийн машиныг дизель хөдөлгүүр болон технологийн өндөр төвшинд бүтээсэн хурдны хайрцгаар хангахаар нэг тэрбум еврогоор үнэлэгдэх гэрээ байгуулжээ.

Сарын дотор зорчих япон иргэд визгүй боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Япон улсын иргэдийг Монголд нэг сарын хугацаатай зорчиход визээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэдээлснээр энэ нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд зорилготой аж.

Месси Бэкхэмийг ардаа орхиж, дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгч болов

Английн хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг гэгддэг Дэвид Бэкхэм дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчийн байр сууриа Лионель Мессид алдлаа. Өдгөө 34 настай Бэкхэм хөлбөмбөгчийн карьераасаа гадна зар сурталчилгаанаас ихээхэн хэмжээний орлого олдог бөгөөд өнгөрсөн хоёр жилийн турш дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлсэн юм.

Ermenegildo Zegna 22500 долларын эрэгтэй хослол хийнэ

Тансаг зэрэглэлийн эрэгтэй костюм, хослол хийдэг Италийн алдарт Ermenegildo Zegna загварын ордон жил бүр хамгийн нимгэн, зөөлөн ноосыг гаргаж авах уралдааныг зохион байгуулдаг.

Жей-Зи “Арсенал”-д хөрөнгө оруулна

Алдарт реппер, продюсер Жей-Зи Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Арсенал” клубт хөрөнгө оруулах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Дуучин Бейонсегийн нөхөр, реп суперстар гэгддэг Жей-Зи өдгөө NBA-ын “Нью Жерси Нэтс” багийн хувьцаанаас эзэмшдэг бөгөөд өөрийн хөрөнгөөс 500 сая фунт стерлингтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг “Эмират” цэнгэлдэхэд хөрөнгө оруулах бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж