ҮР ДҮН: 11641-11650 ХҮРТЭЛ / НИЙТ: 11851

Үерийн хохирлыг тэрбумаар үнэлэв

АНУ-ын Теннесси, Кентукки, Миссисипи мужуудын дайрсан үерийн хохирол наад зах нь нэг тэрбум ам.доллар болоод байна гэж Теннесси мужийн захирагч Фил Бредисен (Phil Bredesen) мэдэгдэв.

“Хүртээмжтэй орчин” аяны спортын тэмцээн өндөрлөв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд төр, олон нийтийн анхаарлыг хандуулах, Конвенцийн үзэл санааг сурталчлах, Засгийн газарт НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийг нь сануулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Нийгмийн халамж хүртэгч биш, баялаг бүтээгч” болохыг нотлон харуулах зорилгоор “Хүртээмжтэй орчин” сарын аяныг зохион байгуулсан юм.

Хүүхдүүд Төрийн ордонд чуулж байна

“Монголын хүүхдүүд” үндэсний II их чуулган төрийн ордоны их танхимд эхэллээ. Монголын Хүүхдийн байгууллага үүссэний 85 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа ажлын нэгэн томоохон арга хэмжээ юм.

Дуулалт бүжгэн жүжиг толилуулна

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан тус чуулгын уран бүтээлчид Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнол “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг энэ сарын 7-10-нд бяцхан үзэгчдэд толилуулах гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж