ҮР ДҮН: 26101-26110 ХҮРТЭЛ / НИЙТ: 26111

Премьер лигийн өрсөлдөөн улам ширүүслээ

Английн премьер лигийн 28-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Энэ 7 хоногт Манчестер Юнайтед Карлинг Цомын шигшээ тоглолттой байсан тул лхагва гарагт Вест Хам Юнайтед багтай урьдчилан тоглож, 3:0 харьцаагаар аваргууд чухал хожил авч чадлаа.

Цэргийн арслан Ч.Санжаадамбад гурван сая төгрөгийн урамшуулал олголоо

Өнгөрсөн онд зохиогдсон Монгол туургатны үндэсний бөхийн наадамд дараалан түрүүлж, XVII жарны цагаан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн арслан Ч.Санжаадамбад Дэлхийн Монголчуудын Үндэсний Бөхийн Холбооны ерөнхийлөгч Б.Журамт баяр хүргэж, гурван сая төгрөгийн урамшуулал олгосон байна.

О.Чулуунбат: Олон-Овоотын лицензийг барьцаалаагүй бол луйвар

Олны анхаарал татаад байгаа Анод, Зоос банкны дампуурал, “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр хэд хэдэн банкны барьцаанд тавьсан гэх Олон-Овоотын уурхайн лиценз тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.

Украин Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнөөдөр Украин Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ю.В. Костенког Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг барьсантай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Канад дахь Монголчууд малчдад тусалж байна

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул энэ оны 2 дугаар сарын 15-ны цагаан сарын шинийн нэгний өдөр Канадын Алберта мужийн Калгари хотноо оршин суугаа монгол иргэдтэйгээ золгожээ.

Д.Төмөрхүлэг “Дэлхийн цом”-ыг өнжихөөр болжээ

Тив, тивийн жүдочид өнөөдөр “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөж байна. Эрчүүд энэ удаа Чехийн Прага хотод “Дэлхийн цом”-ын ээлжит цувралд хүч үзэж байгаа бол бүсгүйчүүд Польшийн Варшав хотноо өрсөлдөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж