ҮР ДҮН: 26061-26070 ХҮРТЭЛ / НИЙТ: 26111

Гуравдугаар сарын 16

Лууны баяр. Хятадууд энэ өдөр лууны баяр тэмдэглэдэг. Луу Хятадын үлгэр домогт онцгой байр суурь эзэлдэг ба хятад луу нь Европын цусанд дуртай, хорон амьтдыг бодвол хүмүүст ээлтэй, зөөлөн амьтад байдаг. Үүнийхээ төлөө хятадууд өөрсдийн луунд дуртай ба баярын өдрийг нь бий болгожээ.

“HI-Fi Records”-ын шилдэг 10 цомог

“Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаалж буй шилдэг цомгууд. Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hi-fi.mn сайтаас авч болно.

Ирэх долоо хоногт Ойн, усны, цаг уурын өдөр тохионо

Ирэх долоо хоногт буюу энэ сарын 21-23-нд Ойн, Усны, Цаг уурын өдөр тохиох аж. Дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн энэхүү мэргэжлийн баярын өдрүүдийн хүрээнд Ойн газар, Усны хэрэг эрхлэх газар, Ус цаг уурын хүрээлэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа төдийгүй сэтгүүлчдийн дунд уран бүтээлийн уралдаан зарлахаар болжээ.

iPad-ын “том ах” iTable

“PQ Labs” энэ удаад мэдрэгчтэй дэлгэцний G3 технологио кофений ширээнд ашиглалаа. Дэлхийн хамгийн нимгэн, мулти-мэдрэгч бүхий энэхүү iTable гэх кофений ширээ нь дундаж зөөврийн компьютероос 1.25 сантиметраар зузаан юм.

Казахстанд Нефть, байгалийн хийн яамыг байгууллаа

Казахстанд Нефть, байгалийн хийн яам байгуулж буйгаа тус орны Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев Засгийн газрын гишүүд ба акимуудтай (орон нутгийн засаг захиргааны тэргүүн) зөвлөлдөхдөө мэдэгдсэн байна.

Дотуур хувцасны загварын шоу болно

Удахгүй болох эрчүүдийн баярыг тохиолдуулан “Гламоур” групп, “Эра” төвтэй хамтран дотуур хувцасны загварын шоу хийх гэж байна. Тус шоу нь энэ сарын 18-нд “New York Pub”-болох аж.

Jessica Biel-ийн дараагийн зорилго-Эверестэд гарах

Африк тивийн ноён оргил Kilimanjaro-д гарсан Холливудын уулчин бүсгүй Jessica Biel дараагийн удаа дэлхийн дээвэр Эверестэд авирахаар төлөвлөж байна. 28 настай Jessica Biel өнгөрсөн нэгдүгээр сард хэсэг нөхдийн хамт дэлхийн цэвэр усны нөөцийг хайрлан хамгаалах уриатайгаар Килиманжаро оргилд гарч, “Summit on the Summit” гэх 90 минутын баримтат кино хийсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж