ҮР ДҮН: 26021-26030 ХҮРТЭЛ / НИЙТ: 26111

Технологийн тэрбумтнууд

Bill Gates
Нийт хөрөнгө: 53 тэрбум ам.доллар
Өнгөрсөн жил хөрөнгө нь 13 тэрбум ам.доллараар өссөн хэдий ч программ хангамжийн ирээдүйг харагч хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүн гэсэн байрнаас ухарч, Мексикийн цахилгаан холбооны эзэн Carlos Slim Helu-гийн ард орсон. Гейтсийн хөрөнгө өссөн гол шалтгаан нь “Microsoft” компанийн хувьцаа өнгөрсөн нэг жилийн дотор 50 хувиар өссөн.

Оросын Ерөнхийлөгч цагийн зөрүүтэй бүсийнхээ тоог цөөлжээ

Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч В.Медведев зарлиг гаргаж газар нутгийн байрлалаас хамааран тогтоосон цагийн зөрүүтэй бүсийн тоог цөөллөө. Ингэснээр ОХУ-ын цагийн зөрүү бүхий 11 бүс нутгийг 9 болгон цөөлж байгаа юм байна.

Нани Манчестерт 2014 он хүртэл үлдэхээр боллоо

Манчэстэр Юнайтэд багийн жигүүрийн хагас хамгаалагч Нани багтаа 2014 он хүртэл үлдэхээр болсон байна. 23 настай Нани нь энэ улиралд илүү олон минутыг талбайд өнгөрүүлж ур чадвараа харуулж байгаа учраас улаан чөтгөрүүдийн удирдлага түүнтэй байгуулсан гэрээгээ дөрвөн жилээр сунгасан байна.

С.Өлзийхүү оновчтой сонголт хийж чадсангүй

Долоо дахь жилдээ зохион байгуулагдсан “Гэгээн муза-2009” наадмын улаан хисвний ёслолд “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү хуниастай урт ногоон даашинзаар гоёв.

“BlackBerry”-д зориулсан загвар бүтээжээ

Английн загвар зохион бүтээгч Henry Holland ойрын өдрүүдэд толгой өндийх завгүй явна. Түүний “House of Holland” цуврал цуглуулгад “Debenhams” зориулсан онцгой загварууд, “Pretty Polly”–д урласан бариу өмд, тирконы загваруудаас гадна гар утасны онцгой хэрэглээ “BlackBerry”-гийн ар талд зориулсан өвөрмөц загварууд багтаж байгаа гэнэ. Henry Holland өөрийн намар/өвөл 2010 цуглуулгаасаа гар утасны ар талд зориулсан өвөрмөц логонуудыг цөөн тоогоор бүтээжээ.

Москвад дэлбэрэлт болов

Оросын нийслэл Москва хотын метроны хоёр ч буудалд дэлбэрэлт болж одоогийн байдлаар 37 хүн амь үрэгдээд байна гэж Би Би Си агентлаг мэдээллээ. Өглөөний хамгийн их ачаалалтай байх үеэр Лубянка болон Парк Культуры станцуудад эдгээр дэлбэрэлт болсон байна.

Б.Мөнхболд: “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг надад гурван ч шагналыг авчирлаа

Усгүй элсэн цөл энэ дэлхийд нүүрлэвэл хүмүүний амьдрал юу болж хувирахыг харуулсан зохиолч, сэтгүүлч Б.Галааридын “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг өчигдөр “Гэгээн муза-2009” наадмаас эзэндээ шилдэг найруулагч гэх шагналын хур буулгасны зэрэгцээ мөн шилдэг хөгжмийн зохиолч хэмээх алдрыг дагуулсан юм.

Ширээний теннисний тэмцээний аваргууд тодорлоо

Оюутны улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн өнгөрсөн баасан, бямба гаригт болж аваргууд тодорлоо. Тэмцээнд ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, БХИС, СЭЗДС, ХҮДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Улаанбаатар, Отгон тэнгэр, Төмөр замын ДС, Сэрүүлэг, Мандах, Анагаах ухааны Ач ДС, Монгол Солонгосын техникийн коллеж, Барилгын коллеж зэрэг 18 сургуулийн 42 эрэгтэй, 24 эмэгтэй тамирчид өрсөлдсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж