хэвлэлээр гарах болов. Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын
“Хүний хөгжил сан”-гийн албаны дарга О.Хуягцогтоос цөөн асуултанд хариу
авсан юм.
-“Хүний хөгжил сан”-гийн данс хоосорсон. Засгийн газраас Сангийн яамыг ол гэсэн тушаал ирсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ер нь “Хүний хөгжил сан”-гийн төсөв уул уурхайн компаниудаас орж ирдэг
татварын орлогын 70 хувь нь “Хүний хөгжил сан”-д, 30 хувь нь хөдөө орон
нутагт ордог. Энэхүү уул уурхайн компаниудаас ирдэг татвар сар болгон
цувж ирдэг болохоос бөөндөө ирдэггүй юм. Жилийн турш үйл ажиллагаа
явуулаад экспортод гаргадаг түүхий эдийн ногдуулсан орлогоос орж ирдэг.
Сар болгон орж ирж байгаа мөнгийг хуримтлуулж байгаад оюутны сургалтын
төлбөр гэх мэт зүйлд хуваарилдаг байгаа. “Хүний хөгжил сан”-гийн мөнгө
сарын сүүл юм уу эхэнд дансан дахь мөнгөний үлдэгдэл тодорхой хэмжээгээр
багасдаг. Үүнийг л хэлээд байгаа байх. Дансны мөнгө хоосорсон юм
байхгүй. Орлого маань 12 сарын турш хуримтлагдана.
-Энэ сарын “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг арилжааны банкуудад хуваарилсан уу?
-“Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийн санхүүжилт сар болгоны 15-
20-ны хооронд Төрийн сангаар дамжуулан арилжааны банк болоод Халамж
үйлчилгээний хэлтэст очдог. Одоогоор сарын эхэн учраас “Хүний хөгжил
сан”-гийн мөнгөний орлого дүүргэлт хуримтлагдаж байгаа.
-Өндөр настан буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгнө гэж
байгаа. Үүнийг хэзээнээс өгөх вэ. Сая төгрөгийг өгөх төсөв мөнгө нь
байгаа юу?
-Энэ онд 55-аас дээш насны эмэгтэйчүүд 60-аас дээш насны
эрэгтэйчүүдэд мөн хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвараа 50-иас
дээш хувь алдсан иргэдэд нэг сая төгрөгийг олгохоор болсон. Энэ нь иргэн
бүрт нэг сая 500 мянган төгрөгийг өгөх амлалтыг биелүүлж байгаа. УИХ-ын
57 дугаар тогтоолд нэг сая төгрөгийн хувьцааг олгох. Тэрхүү хувьцааг
иргэдээс Засгийн газар худалдаж авах талаар тусгаж өгсөн. Иргэдэд нэг
сая төгрөгийг олгох, дараа нь хувь хүртээх буюу 1,5 сая төгрийг иргэн
бүр хүртэх зарчмыг баримталж байгаа. Нэг сая төгрөгийг бөөндөнө олгоно
гэж байхгүй. УИХ-ын 53 дугаар тогтоолд дээр “Эдийн засагт сөрөг нөлөө
үзүүлэхгүй байх талаас нь зохион байгуул” гэсэн байдаг. Мөнгөний
нийлүүлэлтийг их хэмжээгээр хийвэл эдийн засаг болоод инфляцид сөрөг
нөлөөтэй. Мөн энэхүү мөнгө гадагшаа урсаад алга болгохгүйн үүднээс
зохион байгуулж байгаа. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг сая
төгрийг хэрхэн олгох журамыг ярилцаж байгаа.
-“Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг цуглуулж байгаад авдаг
хүмүүс олон бий. Иймд төсөв мөнгө хүрэлцэхгүй байх тохиолдол байдаг уу?
-Тийм зүйл байхгүй. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх хүний
дансанд 21 мянган төгрөг нь орж байгаа. Арилжааны банкууд дээр тухайн
иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүний данс нээгдчихсэн байгаа
учраас олон сараар аваагүй байгаа иргэдийн мөнгө дансанд нь
хуримтлагддаг.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин