
Хьюстоны цорын ганц хүүхэд болох Бобби Кристина охин нэрээ солихыг хүсэж байна. Тэрбээр өөрийн аав Бобби Браунтайгаа ямар нэг байдлаар холбоотой байхыг хүсэхгүй байгаагаас ийнхүү шийджээ. Харин оронд нь охин Кристина Хьюстон гэдэг нэртэй болох хүсэлтэй гэнэ.
Эцэг, эх хоёроо салсан цагаас хойш нэрээ солихыг хүсэж байсан ч ээж нь түүнд зөвшөөрдөггүй байжээ. Хьюстон, Бобби Браун хоёр 14 жил хамт амьдарсны эцэст 2006 онд салцгаасан билээ. Ээжийгээ өөд болсноос хойш Кристина охин хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн сэтгэл хямралын эсрэг эмчилгээ хийлгэсэн байна. Түүнтэй Опрагийн хийсэн ярилцлага өнөөдөр ярилцлагын хатан хааны телевизийн сувгаар цацагдана.