Хойд солонгосын оркестр Европт анх удаа

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Хойд солонгосын оркестр Европт анх удаа

    © Yonhap News
Хойд Солонгосын “Унасу” улсын симфони оркестр БНАСАУ-ын түүхэнд анх удаа Radio France филармони оркестртой хамтран Парист тоглолт хийхээр болжээ. Тоглолтыг өмнөд солонгосын удирдаач Чон Мен Вун дохих юм байна.

Удирдаач бээр Reuters-т өгсөн ярилцлагандаа, “Хойно ч тэр, Өмнөдөд ч тэр, биднийг нэгдэх, эсвэл ядаад сайн хөршийн харилцаатай байхыг эсэргүүцэж байгаа ганц ч солонгос хүнтэй би таарч байгаагүй ээ… Хөгжим, ялангуяа, улс төрийн хил хязгаарыг ялдаг сонгодог хөгжим, хүмүүсийг нэгтгэдэг” хэмээн онцолжээ.

“Унасу” оркестр маргааш Лхагва гаригт Парист, сонгодог хөгжимд тусгайлан зориулсан Плеель концертын танхимд тоглох бөгөөд эхлээд солонгосын уламжлалт хөтөлбөрийг толилуулж, дараа нь Брамсын Нэгдүгээр симфонийг тоглоно.

Хойд Солонгосын 90 хөгжимчин БНАСАУ-ын түүхэнд анх удаа хөрөнгөтөн оронд тоглох гэж байна. Хэдийгээр БНАСАУ, Франц улс хоёр дипломат харилцаагүй ч францчууд 2011 онд Хойд Солонгост соёлын төлөөлөгчийн газраа нээсэн билээ.

Эх сурвалж: 20minutes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж