Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Д.Болдын бяцхан фэн

“Камертон” хамтлагийнхан “Камертон-2” шоуны сонгон шалгаруулалт гээд зав муутай байна. Саяхны нэгэн шалгаруулалт дээр сэтгэл хөдөлгөм нэгэн явдал боллоо.

Д.Болдын дуунд дуртай, түүний улаан фен таван настай бяцхан хүү Эх нялхсаас түүнтэй уулзахаар ээжтэйгээ ирсэн байна. Энэ хүү эмчийн буруутай үйлдлээс болж тав дахь хагалгаандаа ороод байгаа аж.

“Болд ахтай л уулзмаар байна” гэсээр зорин ирсэн түүнийг хүндэтгэн “Камертон-2” шоуны багийнхан эфирээ зогсоон, дуучин Д.Болд үнэнч фентэйгээ уулзсан байна. Хүү түүнтэй уулзсандаа ихэд баяртай байсан ба түүний хит дуунуудын нэгээс дуулж, тэнд байсан зарим хүмүүсийн нулимсыг унагажээ. Д.Болд хүнд өвчинтэйгээ тэмцэн, одоо бие нь сайжраад байгаа хүүд урам зориг, итгэл найдвар өгөхийн тулд өөрийн зүүж явсан “Болд” гэсэн бичигтэй бүсээ бэлэг болгон,, “Аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй сайн хүү болоорой. Хурдан том болоод ахынхаа бүсийг зүүгээрэй” хэмээн билэгшээн өгсөн байна. Хүү энэхүү бэлгийг нүд дүүрэн нулимстайгаар авсан ба ээж нь “Миний хүүг баярлуулж, амьдрах итгэл найдвар өгсөн чамд их баярлалаа. Миний хүү удахгүй эдгээд, том сайхан залуу болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэлсэн байна. Ийнхүү Д.Болдын бүс эзэндээ очлоо. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж